FAQ

1) Шимтгэл хэдэн хувь вэ?

Захиалгын дүнгээс хамаарч дараах байдлаар шимтгэл бодогдоно.

  • 10,000₮-өөс доош захиалгад: 1,000₮ (тогтмол)
  • 10,000₮ – 300,000₮ хооронд: 10%
  • 300,000₮-өөс дээш: 5%

2) Би төлбөрөө шилжүүлчихээд бараагаа авч чадахгүй бол яах вэ?

Та “Бараагаа авлаа” товчийг дараагүй л бол худалдагчид мөнгө шилжиж очихгүй.

Хэрэв бараа ирээгүй/асуудал гарвал:

  1. “Маргаан үүсгэх” товчийг дарж мэдээллээ илгээнэ
  2. Бид шалгаж, худалдагч бараагаа өгөөгүй нь батлагдвал таны төлбөрийг буцаан олгоно.

3) “Төлбөр шилжүүлсэн” гэж дарсны дараа юу болох вэ?

Та товчийг дармагц захиалга “админ баталгаажуулалт хүлээж байна” төлөвт орно.
Админ баталгаажуулсны дараа худалдагчид мэдэгдэл очно. Та захиалгын мэдээллээр худалдагчтай холбогдож бараагаа/үйлчилгээгээ авна.

4) “Бараагаа авлаа” товчийг хэзээ дарах вэ?

Бараа/үйлчилгээгээ бүрэн хүлээн авч, асуудалгүй болсон үедээ л дарна. Дарсны дараа захиалга дуусч, төлбөр шилжих шат руу орно.

Луйвраас сэргийлэх / Аюулгүй байдал

5) Луйвраас хэрхэн сэргийлэх вэ?

  • Зөвхөн P2Pmarket дээрх захиалгаар (Order) дамжуулж арилжаа хийнэ
  • Гүйлгээний утганд Order №-оо заавал бичнэ
  • Бараагаа бүрэн шалгахаасаа өмнө “Бараагаа авлаа” товчийг бүү дар

6) Надад бараа ирсэн ч буруу/дутуу байвал яах вэ?

Бараа/үйлчилгээ тань буруу, дутуу, ажиллахгүй бол:

  • “Бараагаа авлаа” товчийг бүү дар
  • Нотлох мэдээлэл (чат, зураг/дэлгэцийн бичлэг, гүйлгээний баримт) цуглуулаад
  • “Маргаан үүсгэх” товчоор илгээнэ

Scroll to Top